Байр суурь1 мин унших

Д.Энхтүвшин: Төрийн өмчит компаниуд улсаас тусдаа төсөвтэй юм шиг аашилжээ

УИХ-ын чуулганы /2026.05.18/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар ЗГ-ын хувьд тусгай шаардлагаа ингээд зөрччихсөн байна. Тэгэхээр энэ хуулиар 18.3 -аар ЗГ-ыг огцруулах үндэслэл болохоор хариуцлагын тухай асуудал яригдаж байна. Яг хариуцлага тооцъё гээд хуулийн заалтыг нь үзсэн чинь Үндсэн хуулийн 43.4 буюу Үндсэн хууль дээр байхгүй заалтыг эшилчихсэн хуультай юм байна. Тэгэхээр Их хурлын тамгын газрынхан үүнийг анхаарах хэрэгтэй. Төсвийн тусгай шаардлагыг зөрчинө гэдэг ЗГ-ыг огцруулах хэмжээний үндэслэл болно. Тэгэхээр өнөөдрийн хэлэлцэж байгаа асуудлаар ЗГ огцруулах хэмжээний үр дүн гарсан байна гэдгийг тодотгож хэлье. Дараагийн асуудал нь өөр тусдаа төсөв шиг өөрт нь хамааралгүй нийгмийн шинжтэй үйл ажиллагаанд 1,1 их наядийг зарцуулчихсан байна. Бусад газруудад зээл өгчихсөн юм байна. ТӨК-уд хоорондоо асар их хэмжээний зээлүүд шилжүүлдэг. ЭТТ, Багануур Шивээ-Овоо зэрэг компаниудад 1 их наяд төгрөгийн зээл урт хугацаатай зээл олгочихсон байна. Үүнийг сайжруулах хэрэгтэй байна.

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009