Үйл явдал1 мин унших
ОУВС дахь Ази, номхон далайн бүсийн тойргийн гүйцэтгэх захирал Жиён Чойг хүлээн авч уулзлаа
Олон улсын валютын сан /ОУВС/-ийн Дүрмийн IV заалтын 2026 оны зөвлөлдөх хэлэлцүүлгийн хүрээнд ОУВС дахь Ази, Номхон далайн бүсийн тойргийн Гүйцэтгэх захирал ноён Жиён Чой Монгол Улсад ажиллаж байна.
Энэ хүрээнд Сангийн сайд З.Мэндсайхан /2026.06.22/ ноён Жиён Чойг хүлээн авч, танилцах уулзалт хийлээ. Уулзалтаар талууд Монгол Улс, ОУВС-ийн хамтын ажиллагаа, Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, төсөв, санхүүгийн бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн талаар санал солилцов.
Сангийн сайд З.Мэндсайхан ноён Жиён Чойг ОУВС дахь Ази, Номхон далайн бүсийн тойргийн Гүйцэтгэх захирлын хувьд Монгол Улсын байр суурь, эрх ашгийг тойргийн хүрээнд төлөөлөн илэрхийлж, эдийн засгийн бодлого, шинэчлэлийн зорилтуудыг дэмжин, ОУВС-тай хөгжүүлж буй хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Ноён Жиён Чой ОУВС-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдохоосоо өмнө Бүгд Найрамдах Солонгос Улсын Эдийн засаг, сангийн яамны дэд сайдаар ажиллаж байсан туршлагатай бөгөөд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, бодлогын зорилт, байр суурийг сайн ойлгож буйгаа тэмдэглэв. Тэрээр Монгол Улстай хэрэгжүүлж буй хамтын ажиллагааг үргэлжлүүлэн дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Эх сурвалж:
Сангийн яам
