Байр суурь1 мин унших

Д.Энхтүвшин: Цэцийн гишүүд улс төрийн намуудын нөлөөллөөс ангид ажиллаж чадах уу?

УИХ-ын чуулганы /2026.06.25/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудлаар УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин нэр дэвшигчдэд дараах асуултыг тавилаа.

Монгол Улсын тусгаар тогтнолын гол баталгаа бол Үндсэн хууль. Үндсэн хуулийг чандлан сахиулагч нь ҮХЦ. Тэгэхээр ҮХЦ болон Цэцийн гишүүдэд тавьдаг шаардлага бол аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байхыг Цэцийн гишүүдийн тангараг тусгасан. Бодит байдал дээр УИХ-аас томилогдож байгаа цэцийн гишүүдийн томилгоонд улс төрийн намууд оролцож, зөвшилцөж тавьдаг. Нэр дэвшигчдийн нэгийг МАН-аас нөгөөг нь АН-аас санал болгодог. Өнгөрсөн хугацаанд улс төрийн нөлөөллүүд нь тодорхой хэмжээнд харагддаг жишээнүүд олон бий. Тэгэхээр 2 нэр дэвшигчээс улс төрийн намуудын нөлөөллөөс бие даасан хараат байх зарчмыг юу гэж харж байгаа, Цэцийн гишүүдийн үйл ажиллагаанд намуудын нөлөөллийг оруулахгүй ажиллаж чадна гэж бодож байна уу?

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009