Байр суурь1 мин унших
Л.Энхнасан: Нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бүтцийн асуудлыг шийднэ гэж үзэж байна уу?
УИХ-ын чуулганы /2026.06.26/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “УИХ-ын асуулгын цаг” өрнөлөө.
Гишүүд Монгол Улсын Ерөнхий сайдаас асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Л.Энхнасан:
Өнөөдөр Монгол Улсын нийгмийн даатгалын сан олон жилийн туршид алдагдалтай ажиллаж ирсэн. Үүнийг та болон гишүүд хүлээн зөвшөөрч байна. Хүн амын насжилт шимтгэлд шимтгэл төлөгч ба тэтгэврийн авагчийн харьцааны өөрчлөлтөөс шалтгаалан энэ дарамт улам нэмэгдэхээр байна.
ЗГ-ын танилцуулгад 2050 он гэхэд нэг тэтгэвэр авагчид ноогдох шимтгэл төлөгчийн тоо 2,1 - 1,2 болж буурч улсын төсвөөс нийгмийн даатгалын санд олгох санхүүжилт өнөөдрийн 1,6 их наядаас төгрөгөөс 18,7 их наяд төгрөгт хүрэх эрсдэлтэй тооцоо харагдаж байна.
Тэгвэл өнөөдөр өргөн барьсан Нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бүтцийн асуудлыг шийднэ гэж үзэж байна уу?
Нийгмийн даатгалын сан урт хугацаанд санхүүгийн хувьд тогтвортой болох шинэчлэл гэж үзэж байна уу? Эсвэл зөвхөн одоогийн тогтолцоо богино хугацаанд тогтон барих арга хэмжээ бөгөөд цаашид хуримтлалд суурилсан тулгуурт тэтгэврийн тогтолцоонд илүү зоригтой, үе шаттай шилжих зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна уу?
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
