Байр суурь1 мин унших
Д.Үүрийнтуяа: Шийдвэр гаргахдаа богино хугацааны ашиг сонирхлоос илүү Улсын эрх ашиг, ирээдүйн эдийн засгийн боломжийг нэн тэргүүнд тавих ёстой!
Эдийн засгийн байнгын хорооны 2026,07,01-ний өдрийн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Уг хуулийн төслийн хүрээнд ашигт_малтмалын_нөөц_ ашигласны_ төлбөрийг бууруулсан зохицуулалтыг 2029 он болгон хойшлуулсантай холбогдуулан миний бие зарчмын зөрүүтэй санал гаргаж, энэ талаарх өөрийн байр сууриа илэрхийллээ.
АМНАТ бол зөвхөн татварын нэг төрлийн зохицуулалт биш. Энэ бол Монгол Улс байгалийн баялгаасаа хэрхэн үр өгөөж хүртэх, уул уурхайн салбарын өрсөлдөх чадвар, хөрөнгө оруулалтын орчин, эдийн засгийн урт хугацааны тогтвортой байдлыг тодорхойлох бодлогын асуудал юм.
Бид аливаа шийдвэр гаргахдаа богино хугацааны ашиг сонирхлоос илүүтэйгээр Монгол Улсын эрх ашиг, ирээдүйн эдийн засгийн боломжийг нэн тэргүүнд тавих ёстой.
Би Монгол Ардын Намын гишүүн. Би намын гишүүнийхээ хувьд намынхаа эрх ашгийг хүндэтгэнэ. Гэхдээ намын эрх ашгаас илүү нийт ард түмний эрх ашиг, Монгол Улсын эрх ашгийг илүүд үзнэ.
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
