Байр суурь1 мин унших
О.Саранчулуун: Дохионы хэлээр ярьдаг, харааны бэрхшээлтэй иргэд МҮОНРТ-д 1200 төгрөгийн хураамж төлдөг хэрнээ мэдээлэл авч чаддагүй!
УИХ-ын чуулганы /2026.07.02/-ны өдрийн хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудлаар УИХ-ын гишүүн О.Саранчулуун дараах байр суурийг илэрхийлж, нэр дэвшигчид асуулт тавилаа.
Насны бүлгээр ямар хүмүүс илүү үздэг вэ? Ямар нэвтрүүлэг нэвтрүүлэг контент нь хамгийн их үзэлттэй вэ? Сүүлийн 5 жилд айл бүр төлдөг 1200 төгрөгийн хураамж бий. Миний дохионы хэлээр ярьдаг, харааны бэрхшээлтэй найзууд маань бусдын адил 1200 төгрөгийн хураамжаа төлдөг ч мэдээлэл авч чаддаггүй. Орчуулга байхгүй. Ганцхан одоо Цагийн хүрд орчуулгатай байдаг. Тэгэхдээ хүн болгон дохионы хэл нэг мэддэггүй л дээ. Олдмол бэрхшээлтэй болсон хүмүүст бүр хэцүү. Тэгэхээр хүртээмж дээр өөрчлөлт хийе гэвэл яах вэ? Ийм байж чадвал гоё байхгүй юу. Аливаа албан тушаалтай хүмүүсийн танилцуулгад тийм зүйл ерөөсөө байхгүй. Энэ чиглэлд төлөвлөгөө бий юу?
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

