Байр суурь2 мин унших
С.Одонтуяа: Хууль батлагдсанаар орчны дэд бүтэц, орчны цогц зохицуулалт нь хамтдаа шийдэгдэнэ
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Хэлэлцэж буй асуудлаар гишүүд хууль санаачлагчаас дараах асуудлуудыг тодрууллаа.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
Асрах үйлчилгээний тухай хуулийг үзэл баримтлалын хувьд дэмжиж байгаа юм. Энэ нь өөрөө анхдагч хууль. Тэгэхээр өмнө нь манай улсад асуудал ямар ч хуульгүй, хууль эрх зүйн орчин бүрдээгүй байсан гэж хэлж болно. Энэ салбарт хамгийн их нийгмийн бухимдал байдаг. Учир нь өнөөгийн нөхцөлд гэр бүлийн гишүүн нь гэртээ байгаа өвчтэй хүнийг харж харсаар ирсэн. Хүн өөрөө ажил хөдөлмөр эрхэлмээр байдаг, гэрийнхээ орлогыг нэмэгдүүлмээр байдаг. Гэтэл харах хүнгүйгээс болоод нэг хүн нь ажлаасаа чөлөө аваад гэртээ хардаг. Зарим хүмүүст харах хүн ч байхгүй ахмад настнууд байдаг. Гэр бүлийн гишүүддээ дарамт болохгүйгээр шийдвэрлэх хууль эрх зүйн орчин байгаа юм. Тэгэхээр манай улсад хамгийн хэрэгтэй чухал хууль. Манайд мэргэжлийн асрах үйлчилгээний тогтолцоо нь байхгүй. Хэд хэдэн компани ийм асрах үйлчилгээний газрыг байгуулаад тэгээд дампуурсан. Учир нь санхүүжилт нь ойлгомжгүй. Дээрээс нь мэргэжлийн боловсон хүчин бэлтгэгдээгүй байдаг.
Мөн стандарт нь байхгүй, хэн хяналт тавих нь тодорхойгүй байх жишээний. Хуультай болсноор хэрэглэж болох стандартууд, мөрдөгдөх стандартууд бий болно. Хяналт тавих ингээд механизмтай болж байгаа юм. Бусад оронд үүнийг тээг, садаа гэж харахаасаа илүү асрах үйлчилгээ үзүүлж байгаа хүмүүсийг "ажлын байр" гэж харах ёстой гэж хэлдэг. Маш олон ажилгүй байгаа хүмүүсийн ажлын байр шинээр нэмэгдэх боломж гарч байгаа. Мөнгөн тэтгэлэгт тулгуурласан гэж ойлгох нь өөрөө хангалтгүй. Хууль батлагдахаар орчны дэд бүтэц, орчны цогц зохицуулалт нь хамтдаа шийдэгдэх нь гэж харж байгаа.