Байр суурь1 мин унших
С.Бямбацогт: Хууль батлагдсанаар ипотекийн зээлд хэдэн жилээр очерлож байгаа асуудлыг хэрхэн шийдэх вэ?
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
Байр суурь1 мин унших
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Хэлэлцэж буй асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын дарга С.Бямбацогт:
Нэгт, Баянголын ам руу хотхон баригдаж байгаа. Эд нарын метр квадратын үнэ ямар үнэтэй байна? Үндсэндээ гаднын төслөөр хэрэгжиж байгаа. Дэд бүтцийг нь төрөөс цахилгаан, дулаан, цэвэр бохир ус, бүх дэд бүтэц зам талбайг нь шийдээд өгчхөж байгаа. Газрыг нь үнэгүй өгчхөж байгаа. Үүнийг хариулж өгөөч?
Хоёрт, амины орон сууцуудаа яах юм? Гал түлэхгүй утаа гаргахгүй, гарч бие засахгүй, хөрс бохирдуулахгүй, халуун хүйтэнд цэвэр бохир устай амины орон сууц бариад гаднаа хүүхдийн тоглоомын талбайтай. Аятай тухтай амьдрах гэж байгаа айлууд зөндөө байж байгаа. Энэ айлуудад цэвэр бохир усных нь шугамыг нь татаад өгчихвөл гаднаа нарны дэлгэц тавиад, тогны асуудлаа шийдчихнэ, хямд үнэтэй тогоор цахилгаан халаагуур тавиад, халаалт халуун усаа шийдчихнэ.
Ингээд утаа гаргахгүй, гал түлэхгүй, үнс нурам нүүрстэй хутгалдахгүй, хөрс бохирдуулж даарч хөрж бие засахгүй амьдрах бололцоо байгаа. Үүнийг энэ орон сууцжуулалтын тухай хууль дээр яаж дэмжиж өгөх гэж байгаа юм? Ипотекийн зээлд хэдэн жилээр очерлож байгаа асуудлыг хэрхэн шийдэх вэ. Энэ хууль батлагдсанаар?