Үйл явдал1 мин унших
Т.Мөнхсайхан: Намрын ээлжит чуулганы эхний өдрүүдэд уг хуулийн төслийн хэлэлцүүлгүүд хийгдэж эцэслэн батлагдана

Миний бие УИХ-ын гишүүн, доктор Б.Хэрлэн "Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай" хуулийн төслийн ажлын хэсгийг ахлан ажиллаж, 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд ажлын хэсэг боловсрол, эрүүл мэнд, хүүхэд хамгааллын салбарын эрдэмтэн судлаачид, мэргэжлийн байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог ханган ажилласан.
Уг хуулийн төслийг зөвхөн хууль эрх зүйн шинэчлэл төдий бус, хүүхдийн эрүүл мэнд, боловсролын чанарт урт хугацааны эерэг нөлөө үзүүлэх бодлогын баримт бичиг гэж үзэн судалгаа, шинжлэх ухааны нотолгоо, олон улсын сайн туршлага, салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгуурласан академик байр сууринаас удирдан ажиллах хүн ахалж байгаад баяртай байна.
Энэхүү хуулийн төсөл нь сурагчдын сурч, хөгжих орчны эрүүл ахуй, аюулгүй байдал, сургуулийн хоол үйлдвэрлэл, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх тогтолцоо, сэтгэл зүйн аюулгүй орчин, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг нэгдсэн бодлогоор зохицуулах эрх зүйн үндсийг бүрдүүлэх юм.
Ирэх намрын ээлжит чуулганы эхний өдрүүдэд уг хуулийн төслийн хэлэлцүүлгүүд хийгдэж эцэслэн батлагдахаар байна.

