Үйл явдал2 мин унших
Налайх Дүүргийн баяр наадмыг зохион байгуулах ажлын хэсгийн ээлжит хуралдаан боллоо

Эх сурвалж:
Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэсОдоохон...
Үйл явдал2 мин унших

Эх сурвалж:
Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэсХуралдааны үеэр дүүргийн Засаг дарга баяр наадмыг өндөр зохион байгуулалттай, аюулгүй, иргэдэд хүртээмжтэй зохион байгуулах чиглэлээр холбогдох байгууллага, ажлын хэсгийн гишүүдэд тодорхой үүрэг даалгавар өглөө.
Үүнд:
• Наадмын талбай, цэнгэлдэх хүрээлэн болон орчны тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээний бэлтгэл ажлыг эрчимжүүлж, иргэдэд ая тухтай орчин бүрдүүлэх;
• Нээлт, хаалтын үйл ажиллагаанд оролцох уран бүтээлчид, соёл урлагийн байгууллагуудын бэлтгэлийг сайтар хангах
• Цэнгэлдэх хүрээлэн болон наадмын талбайн ногоон байгууламжийн арчилгаа, усалгааг тогтмол хийж, өнгө үзэмжийг сайжруулах;
• Цэнгэлдэх хүрээлэн болон хурдан морины уралдааны үеэр ашиглах автомашины зогсоолын зохион байгуулалт, тэмдэг тэмдэглэгээ, аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний зохицуулалтыг урьдчилан төлөвлөн хэрэгжүүлэх;
• Үндэсний бөхийн барилдааны бүртгэл, зохион байгуулалтад онцгой анхаарч, бүртгэлийн ажиллагааг ил тод, шуурхай зохион байгуулан аливаа маргаан, үл ойлголцол үүсэхээс урьдчилан сэргийлэх;
• Наадмын үеийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, худалдаа үйлчилгээ, нийтийн хэв журам, хог хаягдлын менежментийг сайтар зохион байгуулж, холбогдох байгууллагуудын уялдаа холбоог ханган ажиллахыг тус тус үүрэг болголоо.
Дүүргийн баяр наадмыг 07 сарын 08, 09, 10-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Тун удахгүй иргэд та бүхэнд Баяр наадмын нэгдсэн хөтөлбөрийг танилцуулах болно.