#Тойрог1 мин унших

Хөвсгөл аймгийн түнэл сумын засаг даргын тамгын газарт шинэ автомашин гардуулан өглөө

Хөвсгөл аймгийн түнэл сумын засаг даргын тамгын газарт шинэ автомашин гардуулан өглөө

Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын Тамгын газрын албан хэрэгцээнд ашиглах Nissan Navara маркийн туулах чадвар сайтай автомашиныг өнөөдөр гардуулан өглөө.

Түнэл сумын удирдлагууд хөдөө орон нутгийн бартаат зам, цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай, хүртээмжтэй хүргэхэд автомашин шаардлагатай байгаа талаар хүсэлт тавьсны дагуу уг асуудлыг шийдвэрлэж, автомашиныг хүлээлгэн өгсөн юм.

Хөвсгөл аймгийн түнэл сумын засаг даргын тамгын газарт шинэ автомашин гардуулан өглөө

Шинэ автомашинтай болсноор төрийн байгууллагын үйл ажиллагааны бэлэн байдал сайжирч, алслагдсан баг, иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай хүргэх боломж бүрдэж байна

Сэтгүүлч Ц.Соёлмаа

ХөвсгөлХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2020
  2. 2018
  3. 2017
  4. 2014