Үйл явдал1 мин унших
Эрдэнэсант сумын Үндэсний их баяр наадмын нээлт боллоо

Төв аймаг
Төв аймгийн Эрдэнэсант сумын Үндэсний их баяр наадмын нээлтийн үеэр улсын төсвийн хөрөнгө оруулалтын хүрээнд төрийн албан хаагчдын ажиллах орчин, бүтээмжийг сайжруулах зорилгоор зөөврийн компьютер, хэвлэгчийг ЗДТГ, багийн засаг дарга нарт гардуулан өглөө.
Мөн наадмын нээлтийн үйл ажиллагаанд, УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүд Ч.Лодойсамбуу, Ж.Баярмаа, Төв аймгийн ИТХ-ын дарга Н.Энхболд нар оролцож, иргэд, наадамчдад баярын мэндчилгээ дэвшүүллээ.


Эрхэм хүндэт Эрдэнэсант сумын иргэд, наадамчид та бүхэн дэнж хотойтол сайхан наадаарай!
Сэтгүүлч Ц.Соёлмаа

