Үйл явдал1 мин унших
Үндэсний тээвэрлэгчдийн саналыг тусгасан өөрчлөлт дэмжигдлээ

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд ачаа тээвэрлэлттэй холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгох өөрчлөлт өнөөдөр УИХ-аар дэмжигдлээ. Үндэсний тээвэр эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн хүндрэл, биржийн зохицуулалтаас үүдэн үүссэн асуудлыг миний бие УИХ-ын чуулган болон Байнгын хорооны хуралдаан дээр удаа дараа хөндөж, дотоодын тээврийн компаниудын эрх ашгийг хамгаалах шаардлагатайг онцолж ирсэн!
Өнөөдөр батлагдсан энэхүү өөрчлөлт нь үндэсний тээвэрлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, өрсөлдөх боломжийг нэмэгдүүлэх, салбарын тогтвортой байдлыг хангахад ахиц дэвшил гарсан шийдвэр боллоо.
Сэтгүүлч Ц.Соёлмаа





