1 мин унших
СОР 17 хүрээнд зохион байгуулагдах соёлын арга хэмжээний бэлтгэл ажилтай танилцлаа

Өнөөдөр НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (UNCCD COP17)-ыг зохион байгуулах урлаг, соёлын арга хэмжээний бэлтгэл, тайзны зохион байгуулалт, хөтөлбөрийн найруулгын явцтай танилцаж ажиллалаа.
Соёл, аялал жуулчлалын дэд хорооны чиг үүрэгт хамаарах ажлын уялдааг хангаж, нээлт, хаалтын ёслолын найруулгыг эцэслэн батлах, үйл ажиллагааны бэлтгэл болон нэгдсэн зохион байгуулалтад анхаарч ажиллахыг Ажлын хэсэгт чиглэл өглөө.


Монгол Улсад анх удаа зохион байгуулах UNCCD COP17 бага хурал нь 190 гаруй улс, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцох бөгөөд үндэсний соёлын өв, аялал жуулчлалыг олон улсад таниулах чухал арга хэмжээ юм.
Сэтгүүлч Ц.Соёлмаа

