Үйл явдал1 мин унших
Nikkei Asia Монгол Улсын парламентын шинэ бүрэлдэхүүн, улс төрийн орчин, төлөөллийн өөрчлөлтийн талаар онцоллоо
Японы тэргүүлэх хэвлэл мэдээллийн байгууллагын нэг болох Nikkei Asia Монгол Улсын парламентын шинэ бүрэлдэхүүн, улс төрийн орчин, төлөөллийн өөрчлөлтийн талаар нийтлэл оруулсныг УИХ-ын гишүүн О.Саранчулуун өөрий нүүр номдоо онцолж байна.
Тэрбээр "Nikkei Asia нь Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засаг, улс төр, бизнес, нийгмийн өөрчлөлтийг олон улсын түвшинд сурвалжилдаг, бүс нутгийн талаар гүнзгий дүн шинжилгээ бүхий нэр хүндтэй хэвлэл юм.
Тус нийтлэлд Монгол Улсын парламентын шинэ бүрэлдэхүүнд багтсан төлөөллийн онцлог, түүний дотор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, тэгш оролцоо, хүртээмжтэй нийгмийг дэмжих чиглэлээр УИХ-ын гишүүнээр ажиллаж буй миний үйл ажиллагаа, байр суурийг онцлон дурдсанд таатай байна.
Монгол Улс хүний эрхэд суурилсан бодлого, бүх нийтийн хүртээмжийг хангах чиглэлд хийж буй ажлууд олон улсын анхаарлыг татаж буй нь эдгээр асуудлыг шийдвэр гаргалтын төвд байлгахын чухлыг харуулж байна.
Хүн бүрийн оролцоог хангах, тэгш боломжийг бүрдүүлэхийн төлөөх ажил үргэлжилсээр байна" гэв.
Нийтлэлийн дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

