Үйл явдал1 мин унших
Төв аймгийн Алтанбулаг сум "Алтан гадас" одонгоор шагнагдлаа

Төв аймаг
Төв аймгийн Алтанбулаг сум хөгжлийн түүхт 90 жилийн ойгоороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одон хүртлээ.
1936 онд үүсэн байгуулагдсан Алтанбулаг сум нь Улаанбаатар хоттой хамгийн ойр хөгжиж буй сумдын нэг бөгөөд мал аж ахуй, газар тариалан, эрчимжсэн фермерийн аж ахуйгаараа танигдсан нутаг юм.
“Хөдөлмөрч, бүтээлч иргэдийнхээ хүчээр хөгжил дэвшлээ бүтээсээр ирсэн Алтанбулаг сум цаашид хөдөө аж ахуй, аялал жуулчлал, боловсруулах үйлдвэрлэл, логистикийн чиглэлээр хөгжих өргөн боломжтой” болохыг УИХ-ын гишүүн Б.Жавхлан тодотгов.



