Үйл явдал1 мин унших
"Нүүдэлчин” дэлхийн соёлын наадамд монголын уламжлалт анагаах ухааны салбарынхан оролцож байна

Налайх дүүргийн "Тайж хайрхан"-д 2026 оны 8 дугаар сарын 21-нээс 23-ны өдрүүдэд Монгол үндэстний өв соёл, нүүдэлчин ахуйг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой "Нүүдэлчин" дэлхийн соёлын наадам зохион байгуулагдаж байна.
Тус наадамд ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн газрын Уламжлалт анагаах ухааны хэлтэс, АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны олон улсын сургууль, Монгол анагаах ухааны төв эмнэлэг, Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэн, "Одь тан" ХХК, Шинэ анагаах ухаан их сургууль, "Хулж боржигон" эмнэлгийн төлөөллүүд хамтран оролцож байна.
Наадмын үеэр иргэдэд уламжлалт анагаах ухааны үзлэг, оношилгоо, зөвлөгөө мэдээллийг хүргэхийн зэрэгцээ уламжлалт эм, ном сурах бичиг, судалгааны бүтээлийн үзэсгэлэнг олон нийтэд дэлгэн танилцуулж байна.



Эх сурвалж:
Эрүүл мэндийн яам

