Үйл явдал1 мин унших

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP-17) хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP-17) хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Монгол Улсад зохион байгуулагдаж буй энэхүү олон улсын хурлын үеэр гадаад, дотоодын төлөөлөгч, оролцогчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах нь бидний нэн тэргүүний зорилтын нэг.

Өнөөдөр хурлын цэнхэр, ногоон бүсэд ажиллаж буй эмнэлгийн тусламжийн багуудын бэлэн байдалтай газар дээр нь танилцаж, шаардлагатай үүрэг, чиглэл өглөө.

Хурлын бүсэд 4 эмнэлгийн тусламжийн цэг, 4 хөдөлгөөнт яаралтай тусламжийн баг, түргэн тусламжийн тоноглол бүхий 7 автомашин ажиллаж, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн нийт 52 эмнэлгийн мэргэжилтэн үүрэг гүйцэтгэж байна.

Мөн шаардлагатай тохиолдолд лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээ үзүүлэх 9 эмнэлгийг бэлэн байдалд оруулаад байна.

Бид аливаа эрсдэл үүссэний дараа арга хэмжээ авахаас илүүтэйгээр эрсдэлийг урьдчилан тооцож, хүний нөөц, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж болон өвчтөн шилжүүлэх зохицуулалтыг цогцоор нь төлөвлөж, бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP-17) хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Нийгмийн эрүүл мэндХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2025
  2. 2024
  3. 2023