Үйл явдал1 мин унших

Төрийн тахилгат Хөвсгөл нуурын тахилга боллоо

Төрийн тахилгат Хөвсгөл нуурын тахилга боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөвсгөл нуурийг Төрийн тахилгат нуур болгосон түүхэн үйл явдлын хүрээнд Хөвсгөл далай ээжийн тахилга Зүчи уулын оройд өнөөдөр /2026.08.02/ ёслол төгөлдөр боллоо.

Төрийн тахилгат Хөвсгөл нуурын тахилга боллоо

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

Олон зууны турш нутгийн ард иргэдийн эрхэмлэн шүтэж, тахиж ирсэн Далай ээжийг төрийн тахилгат болгосноор Хөвсгөл нуурын байгалийн унаган төрх, түүний экосистем, түүх, соёлын өв, уламжлалт зан заншлыг үеэс үед өвлүүлэх, зан үйлээр байгалаа хамгаалах үйл хэрэгт шинэ хуудас нээгдэж байна.

Дэлхийн хамгийн эртний цэнгэг нууруудын нэг болох Хөвсгөл нуур нь Монгол Улсын гадаргын цэнгэг усны нөөцийн 74.6 хувийг бүрдүүлдэг бөгөөд дэлхийн хэмжээний үнэ цэнтэй байгалийн өв юм. Иймээс төрийн тахилга нь байгаль хамгаалал, тогтвортой аялал жуулчлал, нутгийн иргэдийн уламжлалт соёл, өвийг хадгалан хөгжүүлэхэд онцгой ач холбогдолтой юм.

Хөвсгөл далай ээжийн тахилга нь хүн байгаль хоёрын шүтэлцээ, өвөг дээдсийн өв соёлыг дээдлэн хүндэтгэх үзэл санааг түгээн дэлгэрүүлсэн сайхан арга хэмжээ болж өндөрлөлөө.

Төрийн тахилгат Хөвсгөл нуурын тахилга боллоо
Төрийн тахилгат Хөвсгөл нуурын тахилга боллоо
Төрийн тахилгат Хөвсгөл нуурын тахилга боллоо
Төрийн тахилгат Хөвсгөл нуурын тахилга боллоо

Түүх, уламжлалХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2024
  3. 2021

Дата архиваас

  1. 2014
  2. 2012
  3. 2009