Үйл явдал1 мин унших
Б.Мөнхсоёл: 25 орны парламентын гишүүд хамтран TOOLKID боловсруулах гэж байна

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Үйл явдал1 мин унших

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын дээд түвшний парламентын форум дугуй ширээний болон бүлгийн хэлэлцүүлгээр үргэлжилж, өндөрлөлөө.
Энэ тухайд УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл:
25 улсаас ирсэн гишүүд болон Монгол Улсаас оролцож байгаа парламентын гишүүд 6 дугуй ширээнд хуваагдаад өөр өөрсдийн улсад тулгамдаж байгаа асуудлуудыг ярихаас гадна парламентын гишүүдийн үүрэг роль юу байх юм, яг бусад улсууддаа практикал жишээ болгож хуваалцах санал шийдэл юу байх юм, мөн дэлхий даяар хүргэх гол мессеж түлхүүр мессеж юу байх вэ гэдгийг ярилцсан. Улс болгон өөр өөрийн гэсэн цөлжилтийн болон газрын доройтол, ган зудын асуудалтай байна. Парламентын гишүүд хууль тогтоох үүрэгтэй. Хууль тогтоохдоо хуулийн биелэлтэд холбогдох төсвийг зоож өгөх, төсөв санхүүгээр аливаа дэвшүүлж байгаа шийдэл хэрэгжих эсэхийг ярилцаж байна. Цаашлаад бодлого, хууль эрх зүйн орчныг хэрэгжүүлэхэд холбогдох талуудын оролцоо хэрэгтэй. Үүн дотор иргэний нийгэм, иргэд, хувийн сектор, бодлого боловсруулагчид, орон нутгийн засаг захиргаа, үндэсний ЗГ парламентын гишүүд гээд бүгдийн оролцоо хэрэгтэй. Тэгээд өнөөдрийн парламентын форумын бас нэг чухал зүйл нь туршлага солилцсоны, хэлэлцсэний дараа "Түүл Кид" буюу бодит амьдралд, практикт хэрэглэхүйц арга хэрэгслийг боловсруулах гэж байгаа. Өнөөдрийн форум маш том өгөгдөл цуглуулж санаа шийдлүүдийг цуглуулж өглөө. Энэ нь дараа дараагийн COP хурлуудад хэрэглэгдэх, дурдагдах байх.