Үйл явдал1 мин унших
Б.Мөнхсоёл: Өнөөдөр хамгаалсан газар нутаг маргаашийн эдийн засаг, амьжиргааны баталгаа

Одоохон...
Үйл явдал1 мин унших

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын дээд түвшний парламентын форум дугуй ширээний болон бүлгийн хэлэлцүүлэг /2026.08.25/ болсон.
Хууль тогтоох, төсөв, хяналт, төлөөллийн чиг үүргээрээ дамжуулан Конвенцын хэрэгжилтийг хурдасгах арга зам, гарц шийдэл, парламентуудын боломж, гишүүдийн манлайлал, түншлэлийн талаар хөндөн ярилцсан хэлэлцүүлэгт монголын парламентыг төлөөлж Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай, Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Б.Жаргалан, Г.Лувсанжамц, Б.Мөнхсоёл, С.Одонтуяа, А.Ундраа, Б.Уянга нар оролцсон юм.
УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл:
Монгол Улсын эдийн засгийн гол салбарын нэг болох хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуй нь ажиллах хүчний оролцоо, иргэдийн амьжиргаатай салшгүй холбоотой. Гэвч газрын доройтол, цөлжилт, ган, зуд зэрэг уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдлүүд энэ салбарын тогтвортой байдалд улам бүр нөлөөлж байна.
COP17-ын хүрээнд эдгээр асуудлыг тойрон ярилцаад зогсохгүй, газрын доройтлыг бууруулах, бэлчээрийн зохистой менежментийг төлөвшүүлэх, уур амьсгалын эрсдэлд тэсвэртэй хөдөө аж ахуйг хөгжүүлэх бодит шийдлүүдийг хэлэлцсэн өдрүүд байлаа.
Монгол Улсын хувьд байгаль орчны асуудал бол зөвхөн экологийн асуудал биш. Энэ бол эдийн засаг, ажлын байр, малчдын амьжиргаа, хүнсний аюулгүй байдал, ирээдүйн хөгжлийн асуудал юм. Тиймээс газрын доройтол, цөлжилттэй тэмцэх ажилд бодлого, шинжлэх ухаан, технологи, хөрөнгө оруулалт болон олон улсын хамтын ажиллагааг нэгтгэх нь чухал.