Үйл явдал1 мин унших

(UKEF)-ийн санхүүжилтээр төмөр замын төслүүдийг хэрэгжүүлэх боломжийг хэлэлцлээ

(UKEF)-ийн санхүүжилтээр төмөр замын төслүүдийг хэрэгжүүлэх боломжийг хэлэлцлээ

Өнөөдөр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун Их Британийн Элчин сайдын яам болон Экспортын Санхүүжилтийн агентлаг (UK Export Finance – UKEF)-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 

(UKEF)-ийн санхүүжилтээр төмөр замын төслүүдийг хэрэгжүүлэх боломжийг хэлэлцлээ

Уулзалтын үеэр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн үндсэн үйл ажиллагааны чиглэл болон стратегийн чухал ач холбогдолтой “Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн зорилго ач холбогдол, ажлын явцын талаар зочдод дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Мөн талууд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төмөр замын төслүүдэд олон улсын санхүүжилт татах боломж, тэр дундаа UKEF-ийн экспортын санхүүжилт, санхүүгийн баталгааны механизмын хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

Талууд төмөр замын дэд бүтцийг өргөжүүлэх болон Их Британийн экспортын санхүүжилтийн хэрэгслүүдээр дамжуулан урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр үр дүнтэй яриа хэлэлцээ хийв.

(UKEF)-ийн санхүүжилтээр төмөр замын төслүүдийг хэрэгжүүлэх боломжийг хэлэлцлээ
(UKEF)-ийн санхүүжилтээр төмөр замын төслүүдийг хэрэгжүүлэх боломжийг хэлэлцлээ

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Төмөр замХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2012
  2. 2011
  3. 2009