Үйл явдал1 мин унших
СОР17 | DAY 11 “Татмын ойжуулалтын сайн туршлага” | хэлэлцүүлэг

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал UNCCD COP17-ын хүрээнд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон АДАПТ төслийн хамтын ажиллагааны хүрээнд “Татмын ойжуулалтын сайн туршлага” сэдэвт панел хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.
Хэлэлцүүлгээр “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж буй татмын ойжуулалтын үр дүн, сайн туршлага, сургамж, цаашид тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх боломжийн талаар оролцогч талууд санал солилцлоо.
АДАПТ төслийн хүрээнд 2022–2025 онд нийт 1,589 га талбайд татмын ойжуулалт, мөн 911 га талбайд татмын ойн цэвэрлэгээ, арчилгаа, байгалийн нөхөн сэргээлтийг дэмжих ажил хэрэгжүүлсэн байна.
Мөн татмын ойжуулалтын урт хугацааны тогтвортой байдлыг хангах тарьц, суулгацын амьдралтын хувь, усалгаа арчилгаа, малын бэлчээрийн дарамт, ган үерийн эрсдэл, мониторинг үнэлгээ, орон нутгийн иргэдийн оролцоо, тогтвортой санхүүжилт зэрэг асуудлыг хэлэлцэж, цаашдын бодлого, техникийн болон институцийн шийдлийн талаар зөвлөмж боловсруулахад чиглэв.
Татмын ойг хамгаалах, нөхөн сэргээх нь усны нөөц, экосистемийн тэнцвэр, биологийн олон янз байдал болон орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих чухал ач холбогдолтой.

Эх сурвалж:
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам


