Үйл явдал1 мин унших
Төрийн жинхэнэ албан хаагчид тангараг өргөлөө
Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ыг үндэслэн Төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч, тэнцсэн нэр бүхий 24 ажилтан өнөөдөр тангаргаа өргөж, төрийн сүлдэндээ мэхийн ёсолж, төрийн албан хаагчийн батламжаа гардан авлаа.
Тангараг өргөх ёслолд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай, ЗГХА-Төмөр замын газрын дарга Б.Артур болон албаны бусад төлөөлөл оролцож, Төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөсөн хүмүүст салбарын нэрийн өмнөөс амжилт хүсэж, өргөсөн тангарагтаа үнэнч, амжилт бүтээл дүүрэн ажиллахыг хүслээ.
Эх сурвалж:
Зам тээврийн яам