Үйл явдал2 мин унших

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотгол болон нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотгол болон нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд өнөөдөр /2026.08.20/ Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Сангийн сайд З.Мэндсайхан нар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хууль тогтоомжийн төслүүдийг өргөн мэдүүлэв.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл:

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал энэ удаагийн өөрчлөлтөөр зөвхөн орон нутгийн төсвийн урьд оны ашиглаагүй үлдэгдлийг зарцуулах эрхийг нээх байдлаар төсвийн нийт зардал болон төсвийн алдагдлын дүнг 998 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр хуулийн төсөлд тусгасан гэв.

Харин бусад эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийг өөрчлөхгүй байхаар тооцсон байна. Хуулийн төсөлд төсвийн хүрээний мэдэгдлийн үндсэн үзүүлэлтэд 2024 оноос өмнө мөрдөгдөж байсан "нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хэмжээ”, “нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ" гэсэн хоёр үзүүлэлтийг нэмж тусгахаар боловсруулжээ. Ингэснээр төсвийн зарлага, хөрөнгийн зардлын дунд хугацааны төлөвлөлтөд тавих хязгаарлалтыг тодорхой болгож, төсвийн сахилга батыг бэхжүүлэх эрх зүйн орчин бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзсэн байна. Мөн уг хуулийн төслийг дагалдуулан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Хууль, эрх зүйХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2016