Үйл явдал2 мин унших
ГААЛИЙН ШИНЭЧИЛСЭН ЖУРМЫН ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Үйл явдал2 мин унших

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Энэ хүрээнд Гаалийн ерөнхий газар “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”-ын төслийг шинэчлэн боловсруулж, МҮХАҮТ-тай хамтарч нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт иргэн, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл, тээвэрлэгч, тээвэр зуучлалын байгууллага зэрэг гадаад худалдаа эрхлэгчид оролцож санал солилцлоо.
Журмын төслийн цахим санал асуулгад 18,314 иргэн оролцож, төрийн болон төрийн бус 11 байгууллагаас 55, харьяа гаалийн газар, хороодоос 307 санал ирүүлэн нэгтгэсэн.

Одоо мөрдөгдөж байгаа журам нь 13 бүлэг харилцааг зохицуулсан, олон шат дараалалтай, баталгаажуулалт хийхээр нарийвчлан тогтоосон 198 зүйл бүхий заалттай байсан.
Үүнийг 6 бүлэг харилцаа болгон цөөлснөөр 6 хэсэг, 105 зүйлтэй болгож багасгасан байна.
Журмын төсөлд:
Шат дамжлагыг цөөрүүлэх;
Гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх;
Бусад байгууллагатай мэдээллийг цахим хэлбэрээр солилцох;
Гаалийн улсын байцаагч бичиг баримтыг цаасан хэлбэрээр бүрдүүлэх, гарын үсэг зурах, баталгаажуулах үйл ажиллагааг цахим хэлбэрээр хэрэгжүүлэх;
Гаалийн бүрдүүлэлтийн үе шат бүрд зарцуулах хугацааг тодорхой зааж оруулах;
Улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд хорио цээр, эрүүл ахуй, чанарын тохирлын хяналт шалгалт хийх чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой зохицуулалтыг тусгаж өгчээ.