Монгол улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын захирамжаар байгуулагдсан “Экспортыг нэмэгдүүлж худалдааг дэмжих” ажлын хэсгийн ээлжит хурал өчигдөр (2025.08.19) боллоо.
Энэ үеэр Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Хилээр гарахад зорчигчийн мэдээллийг хил хамгаалах, тээврийн хэрэгслийг гааль тус тусад нь бүртгэдэг. Энэ нь яг л нэг айлд орохын тулд хоёр өөр хаалгаар орж, хоёр өөр түлхүүрээр онгойлгохтой адил төвөгтэй. Иймд процессыг нэгтгэж, E-Mongolia платформоор хүсэлт гаргахад шууд бүртгэдэг шийдлийг нэвтрүүлж байна. Үр дүнд зорчигч, машин зэрэг бүртгэгдэж, хил нэвтрэх үйл явц саадгүй болно” гэв.