Байр суурь1 мин унших
Ж.Энхбаяр: ЭЗ-ийн эрх чөлөөний хуулийг Бизнесийн Үндсэн хууль гэж ойлгож болно

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь1 мин унших

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр:
Мэргэжлийн хяналтын салбарыг салбарын хяналт болгож яамдад өгсөнтэй холбоотойгоор давхардсан хяналтын тоо хэтэрсэн. ЗГ-ын гомдол хүлээж авч байгаа 11-11 төвд ирсэн гомдлын дийлэнх хувь үүнтэй холбоотой. Төрийн хяналт шалгалт замбараагүй болж давхардаж, чирэгдэл, хүнд суртал учруулж байна гэдэг. Нөгөө талаас олгож буй хуулиас давсан дүрэм журмууд, зөвшөөрөл, дүгнэлт нэрийн дор гарч буй хязгаарлалтууд их бий.
ЗГ эдийн засгийг тэлэхийн тулд эдийн засгийнхаа эрх чөлөөг баталгаажуулах ёстой гэсэн бодлогын хүрээнд хууль оруулж ирсэн. Их хурлаас ЗГ-т өгсөн хяналтыг цэгцлэх үүрэг өгсөн. Үүнийг хариуцаад зохион байгуулалтын арга хэмжээг авч байна. 3 сар гэхэд бид төрийн хяналт шалгалтын хууль, нэмэлт өөрчлөлт болон шинэ бүтцийг хамт өргөн барих бэлтгэл ажлыг хийж байна. Энэ хуулийн гол цөм нь үндсэн суурь зарчмуудыг л тунхаглан зарлаж байгаа бизнесийн үндсэн хууль гэж ойлгож болно.