Байр суурь2 мин унших
О.Алтангэрэл: Шүүх хэрэглэх хуульгүйгээс онц, ноцтой гэмт хэрэгтнүүд суллагдах аюул нүүрлээд байна!
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Хэлэлцэж буй асуудлаар УИХ-ын гишүүн О.Алтангэрэл байр сууриа илэрхийллээ.
Хэлэлцэх асуудлын өмнө танилцуулсан Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль Эрүүгийн процессын хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал дээр Норовын Алтанхуяг гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг ажилласан. Үүнийг эхний хэлэлцүүлгээр нь батлах санал гаргасан. Энэ хуулийн өөрчлөлтийг нэлээн хариуцлагатай байж батлахгүй бол ямар байдал үүсэх вэ гэхээр өнөөдөр шүүх дээр хянагдаж байгаа хэргүүд, тэр дундаа онц ноцтой гэмт хэргүүдэд холбогдсон хүмүүс, авлига, албан тушаал, хүн амины хэрэгт холбогдсон хүмүүсийг цагдан хорихтой холбоотой асуудлыг энэ оноос өмнө батлахгүй бол энэ бүх хүмүүс суллагдах, шүүх хэрэглэх хуульгүй болох аюул нүүрлээд байна. Санал хураалтад гишүүд хариуцлагатай оролцож, хуулийн төслийг батлахад оролцохыг хүсье.
н.Чинбат прокурорын хувьд өмгөөллийн чиглэлээр, шүүн таслах ажиллагаагаар явж байсан хуульчид сайн мэднэ дээ. Манай прокурорын байгууллагад олон жил ажиллаж байгаа, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр УИХ, бусад газруудаас байгуулагдсан хуулийн ажлын хэсгүүдэд хоолойгоо гаргаж явдаг, хариуцлагатай хүн. Тийм учраас прокурорын орлогчоор үргэлжлүүлэн ажиллахад эргэлзэх зүйлгүй.
Гэхдээ 1 асуулт байна. "Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах" гэж прокурорын байгууллагад нэг чухал чиг үүрэг бий. Төрд хохирол учруулсан этгээдүүдийг төрийн нэрийн өмнөөс нэхэмжилдэг, хохиролгүй болгодог энэ чиг үүрэг прокурорын байгууллагад бий. Миний ойлгож байгаагаар н.Чимэд прокурорын өөрийн хариуцдаг ажлын хүрээнд энэ үүрэгт ажил байгаа гэж ойлгож байгаа. Одоогийн явц, цаашдаа энэ чиглэлээр ямар ажил хийж, хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй бөгөөд ахиц дэвшил гаргах вэ?