Байр суурь1 мин унших
Л.Соронзонболд: Хуулийн байгууллагынхны мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх замаар хэргийн хянан шалгах УРТ хугацааг багасгах боломжтой юу?
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь1 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Хэлэлцэж буй асуудлаар УИХ-ын гишүүн Л.Соронзонболд асуулт тавилаа.
М.Чинбат прокурорыг дэмжиж байна. Нэг асуулт байгаа юм. Сүүлийн үед цахим гэмт хэрэг эрчимтэй нэмэгдэж байна. Үүнд өсвөр насны хүүхэд залуучууд олноороо өртөж байна. Цаад талд нь байгаа технологи, процесс нь их нарийн байх шиг. Энэ гэмт хэргийг 12 сар хорьж байцааж шалгадаг юм байна. Прокурор, хуулийн байгууллагын ажиллагсдад цахим гэмт хэргийн цаад технологи, процесс нь яаж явагддаг, гол зохион байгуулагчийг яаж илрүүлэх юм, туслах байдлаар оролцож байгаа хүмүүс ямар байдаг гээд мэдлэг ур чадварыг нь нэмэгдүүлэх талаар ямар ажил хийж байна вэ? Яагаад ингэж асууж байна вэ гэхээр сүүлийн үед хүүхэд залуучууд цахим гэмт хэрэгт холбогдоод хорьж байцаагдаж байна. Ийм асуудлаар гомдол тавьж байгаа иргэд нэлээн байгаа юм.