Байр суурь2 мин унших

Б.Мөнхсоёл: Олон жил яригдаж буй төсөвтэй холбоотой асуудлыг хариуцлага, сахилга батаа чангатгахгүйтэйгээр засах боломжгүй!

Б.Мөнхсоёл: Олон жил яригдаж буй төсөвтэй холбоотой асуудлыг хариуцлага, сахилга батаа чангатгахгүйтэйгээр засах боломжгүй!

УИХ-ын чуулганы /2026.09.07/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл байр сууриа илэрхийллээ:

Удахгүй 2027 оны төсвийн тухай хуулийн төсөл яригдана. Сүүлийн олон жил яригдаж байгаа зүйл давтагдаад байгаа. Тэр нь юу вэ гэхээр Төсвийн дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн зөрчил, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 22 удаагийн нэмэлт өөрчлөлт, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл болон Үндэсний аудитын газрын гаргаад байгаа дүгнэлт, зөвлөгөө хэрэгжихгүй байгаа байдал. Үүнийг эргээд харахаар ерөөсөө хариуцлагатай холбоотой асуудал. Суурь төсвийн реформоо үүнтэйгээ уялдуулаад хариуцлага, сахилга батаа чангатгахгүй бидний цөөн монголчууд бие биеэ хуураад, ингэсхийгээд урагшилахгүй. Төсвийн тодотгол хийхээс өөр аргагүй болчихсоныг янз бүрийн баримтаар нотолж байна. Сэтгүүлчдийн болон иргэдийн асуугаад байгаа зүйл нь яагаад 998 мянган тэрбум төгрөг буюу бараг 1 их наяд төгрөг нэмэх болов  гэдэг дээр асуугаад байгаа. Үүн доторх зарим асуудлууд мэдээж ойлгомжтой, эрчим хүчний салбар дээр "өвөл айсуй" гэдэг шиг бусад асуултууд байсаар байгаа. Төсвийн байнгын хороон дээрээ илүү деталчилж ярья аа.

 Хувийн сектор,бизнесийн салбараа Ерөнхий сайд маань чөлөөлье гэдэг аяны хүрээнд харж үзнэ гэсэн. Гэтэл тоон статистикаар харахаар төсвийн орлого бүрдүүлэлт ерөөсөө дотоодын татвар төлөгч дээр илүү ачаалагдахаар харагдаад байгаа. Татварын ерөнхий газрын орлого бүрдүүлэлт, эх үүсвэр 6,9%-ийн өсөлттэй, нөгөө талдаа ГЕГ-ынх -10%, Сангийн яамных -28,2% бууралттай. Гадаад тусламж 13,2% ч гэдэг юм уу, ийм эсрэг дүр зураг харагдаж, санаа зовоод байгаа. Мэдээж улс төрчид ялангуяа дахин сонгогдохыг хүсэж байна. Сонгогчид хэн билээ? Нөгөө төрийн албан хаагчид настнууд орно. Эдийн засагч, төсвийн анализ хийдэг хүний хувьд дуугүй байж болохгүй байна. Бодит орлогын өсөлт, бодит худалдан авах чадвар чухал. Тэтгэвэр, цалин хөлс нэмж байгаа асуудлыг яагаад хугацаанаасаа урагшлуулаад байна вэ!

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Төсвийн тодотголХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2016
  4. 2015
  5. 2014
  6. 2013
  7. 2008