#Тойрог1 мин унших

Нийслэлийн ерөнхий боловсролын Хөгжил сургуулийн дэргэд “Мэдээллийн технологийн боловсролын төв” байгуулагдана

Нийслэлийн ерөнхий боловсролын Хөгжил сургуулийн дэргэд “Мэдээллийн технологийн боловсролын төв” байгуулагдана

Нийслэлийн ерөнхий боловсролын Хөгжил сургуульд 2026-2027 оны хичээлийн жилд 125 бүлгийн 4600 гаруй сурагч суралцах бөгөөд тус сургууль энэ жил 105-р цэцэрлэгийн өргөтгөл байранд “Гэрт ойрхон сургууль”-ийг нээж нэгдүгээр ангийн 8 бүлгийн 240 гаруй хүүхдийг хамруулаад байна.

Мөн БНСУ-ын “KT&G” нийгмийн халамжийн сангийн санхүүжилтээр Мэдээлэл, технологийн боловсролын иж бүрэн төвийн барилгын ажлыг эхлүүлээд байгаа юм. Тус төв нь мэдээлэл, технологийн сүүлийн үеийн техник тоног төхөөрөмжтэй таван ангитай байх бөгөөд нэг ангид 18 хүүхэд суралцахаар төлөвлөсөн байна.

Нийслэлийн ерөнхий боловсролын Хөгжил сургуулийн дэргэд “Мэдээллийн технологийн боловсролын төв” байгуулагдана
Нийслэлийн ерөнхий боловсролын Хөгжил сургуулийн дэргэд “Мэдээллийн технологийн боловсролын төв” байгуулагдана
Нийслэлийн ерөнхий боловсролын Хөгжил сургуулийн дэргэд “Мэдээллийн технологийн боловсролын төв” байгуулагдана

Сурагчдад мэдээллийн технологийн боловсролыг орчин үеийн техник, төхөөрөмж дээр олгох, мэдээллийн технологийн эринд хүүхэд залуус хөл нийлүүлэн алхах, дэлхийн хэмжээний чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор энэхүү төслийг “Global Civic Sharing” ТББ-тай хамтран эхлүүлсэн билээ. Мэдээлэл, технологийн боловсролын төвийг энэ оны 11 дүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Боловсрол, Соёл, спорт, залуучуудХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2021
  2. 2020
  3. 2018
  4. 2015
  5. 2014
  6. 2013
  7. 2012
  8. 2009