Үйл явдал1 мин унших
Чадамжийн гэрчилгээ гардан авлаа

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун өнөөдөр Захиргаа, удирдлагын газрын Үйлчилгээний ажилтан Б.Мөнхжаргал, О.Амаржаргал нарт Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Боловсролын яамны хамтарсан “Чадамжийн гэрчилгээ”-г гардууллаа.
Дээрх ажилтнууд нь Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяа Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газраас зохион байгуулсан онол, практик хосолсон сургалтад амжилттай хамрагдсан бөгөөд Төрийн ордонд практик дадлага хийж, “Цэвэрлэгч, үйлчлэгч” мэргэжлээр албан байгууллагын мэргэшлийн II түвшний чадамж эзэмшсэн байна.
Сэтгүүлч Б.Хонгорсайхан

