Үйл явдал2 мин унших
Эрхэм хүндэт соёл, урлагийн салбарын ажилтан, албан хаагч, уран бүтээлч, эрдэмтэн судлаач, өвлөн уламжлагч та бүхэндээ баярын мэнд хүргэе

Одоохон...
Үйл явдал2 мин унших

Энэ жил соёл, урлагийн салбарын албан хаагчид өмнөх жилүүдээс илүү их ачаалалтай ажиллаж, Монголын Үндэсний Их баяр наадам, Дэлхийн адууны өдөр, “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх суурь конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын соёл, урлагийн арга хэмжээ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад айлчлалуудын соёл урлагийн арга хэмжээг хамтран зохион байгуулж, Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганаар “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өвийн газрыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлэн Монгол Улсаа дэлхийд таниулахад үнэтэй хувь нэмэр оруулан ажилласанд талархал илэрхийлье.
Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас соёл, урлагийн салбарын хөгжилд онцгой анхаарал хандуулж, салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, соёлын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, соёл, урлагийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх бодитой ажлуудыг хийж байгаа ба салбарын яамнаас соёл, урлагийн салбарын ажилтан, албан хаагчдын ажил хөдөлмөрийн онцлог, мэргэжлийн үнэ цэнэ, нийгэмд оруулж буй хувь нэмрийг тодорхойлох чиглэлээр судалгаа, тооцоолол, санал, үндэслэлийг боловсруулж, 2026 оны төсвийн тодотголын төсөлд соёл, урлагийн салбарын албан хаагчдын үндсэн цалинг 11 дүгээр сараас эхлэн 50 хувь нэмэгдүүлэхээр Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ.
Та бүхэндээ эрүүл энх, ажлын амжилт хүсэн ерөөж, энэ жилийн “СОЁЛ, УРЛАГИЙН АЖИЛТНЫ ӨДӨР” -ийг ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООТОЙ, БҮТЭЭЛЧЭЭР ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХ-ийг УРИАЛЖ БАЙНА.
Хүндэтгэсэн, СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ,ЗАЛУУЧУУДЫН САЙД Ж.АЛДАРЖАВХЛАН