Үйл явдал1 мин унших

Төмөр замын мэргэшүүлэх сургалтад хамруулна

Төмөр замын мэргэшүүлэх сургалтад хамруулна

БНХАУ-ын Бугат хотын Төмөр замын мэргэжлийн техник, техно логийн коллежийн төлөөлөгчид “Монголын төмөр зам” ТӨХК-ийн удирдлагуудтай уулзаж, ажилтнуудыг мэргэшүүлэх урт хугацааны сургалт, туршлага судлах, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх богино хугацааны сургалтыг үе шаттайгаар зохион байгуулах талаар хэлэлцлээ.

Уулзалтад тус коллежийн Холбооны дэд дарга Б.Билгүүндалай, Гадаад харилцааны албаны дарга Ванг Зичен, Монгол талыг хариуцсан багш А.Алтанмөчир нар оролцов.

“Монголын төмөр зам” ТӨХК нь төмөр замын салбарын хүний нөөцийг бэлтгэх, мэргэшүүлэх зорилгоор Бугат хотын Төмөр замын мэргэжлийн техник, технологийн коллежтой хамтран тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд одоогоор 8 оюутан БНХАУ-д төмөр замын чиглэлээр суралцаж байна.

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Төмөр замХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2012
  2. 2011
  3. 2009