#Коммент2 мин унших

Ус өнгөрүүлэх хоолойн тоо хэмжээг нэмэгдүүлэхтэй холбоотой нэмэлт зардлын санхүүжилтийг шийдвэрлэв

Ус өнгөрүүлэх хоолойн тоо хэмжээг нэмэгдүүлэхтэй холбоотой нэмэлт зардлын санхүүжилтийг шийдвэрлэв
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун

Монгол Улс Улаанбаатар хотыг тойрон өнгөрөх 127 километрийн урттай шинэ төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимтэй урагшлуулж байна. 

Энэхүү төмөр зам ашиглалтад орсноор ачаа, тэр дундаа аюултай ачааг Улаанбаатар хотоор нэвтрүүлэхгүйгээр тээвэрлэх боломж бүрдэх юм. Олон жил хүлээгдсэн уг төсөл хэрэгжсэнээр хурдацтай өсөн тэлж буй нийслэлийн орчим дахь ачаа тээврийн урсгалд томоохон өөрчлөлт гарах төлөвтэй байна.

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлтийн төмөр зам нь Улаанбаатар хотын зүүн өмнөд хэсэгт орших Багахангай өртөөнөөс одоо ашиглагдаж буй Транс-Монголын төмөр замын шугамаас салаалж, Хөшигийн хөндийгөөр дайран өнгөрч, нийслэлийн баруун талд орших Эмээлт өртөөнд үндсэн төмөр замын шугамтай дахин холбогдох юм.

Нийт 1.2 их наяд төгрөгийн буюу 333.6 сая ам.долларын өртөгтэй уг төслийг төрийн өмчит “Монголын төмөр зам” ТӨХК хэрэгжүүлж байгаа бөгөөд замын дагуу дөрвөн төмөр замын өртөө, гурван зөрлөг барихаар төлөвлөжээ. Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлтийн төмөр зам нь олон жил хүлээгдсэн төсөл юм.

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллаж, бүтээн байгуулалтын явцтай танилцан, холбогдох албан тушаалтнууд болон гүйцэтгэгч нарт шуурхай үүрэг чиглэл өглөө.

Ус өнгөрүүлэх хоолойн тоо хэмжээг нэмэгдүүлэхтэй холбоотой нэмэлт зардлын санхүүжилтийг шийдвэрлэв

Төслийн Эмээлт хэсэгт баригдаж буй авто замын нүхэн гарцын тулц хана болон ус өнгөрүүлэх хоолойн барилгын ажлыг газар дээр нь шалгав. Улмаар ус өнгөрүүлэх хоолойн тоо хэмжээг нэмэгдүүлэхтэй холбоотой нэмэлт зардлын санхүүжилтийг шийдвэрлэж, ажлын гүйцэтгэлийг эрчимжүүлэхийг үүрэг болголоо.

Мөн тус хэсгийн авто замын ажлыг шуурхай явуулах зорилгоор есдүгээр сарын 18-ны өдрөөс автомашины хөдөлгөөнийг 361 дүгээр км дэх төмөр замын гармаар түр зохион байгуулах зөвшөөрлийг Нийслэлийн Автозамын газраас аваад байна. Үүнтэй холбоотойгоор гүйцэтгэгч компанийн төлөөлөлтэй уулзаж, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэн, ажлыг төлөвлөсөн хугацаанд дуусгах чиглэл өглөө.

Түүнчлэн төмөр замын трасс цахилгаан дамжуулах агаарын шугамтай огтлолцож буй гурван цэгийн эрчим хүчний давуулгын ажлын явцыг шалгав. Өмнөх долоо хоногт өгсөн үүргийн хэрэгжилт хангалтгүй байгааг анхааруулж, ажлаа эрчимжүүлэн, тогтоосон хугацаанд бүрэн дуусгаж хүлээлгэн өгөхийг холбогдох байгууллага, гүйцэтгэгч нарт үүрэг болголоо.

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Төмөр замХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2012
  2. 2011
  3. 2009