Онцлох мэдээ1 мин унших

Номын баярт оролцлоо

Номын баярт оролцлоо

Энэ намрын Номын баярт аавынхаа Эрдэнэтийг хэрхэн бүтээн байгуулсан түүхийг өгүүлсэн ном, өөрийн бичсэн “Монгол Улсын хөгжлийн суурь асуудлууд” цуврал нийтлэл, мөн хүүгийнхээ орчуулж, хэвлүүлсэн 6 номоор оролцож байна.

Хүү маань Paul Blustein-ийн “King Dollar” буюу “Долларын ноёрхол” номыг монгол хэлнээ орчуулан хэвлүүлж, Номын баяраар анх удаа уншигчдын хүртээл болгож байна. Ам.доллар яагаад өнөөг хүртэл дэлхийн санхүүгийн системийн төвд хэвээр байна вэ, юань, евро, биткойн түүнийг орлож чадах уу зэрэг сонирхолтой асуултын хариуг энэ номоос унших боломжтой.

Номын баярт оролцлоо
Номын баярт оролцлоо
Номын баярт оролцлоо

Мөн “Авьяасын нууц” ном нь авьяас зөвхөн төрөлхийн өгөгдөл бус, зөв дадал, зөв арга барилаар хөгжүүлж болдог тухай өгүүлдэг учраас ялангуяа эцэг эхчүүдэд сонирхолтой, хэрэгтэй ном санагддаг.

Өнөөдөр мөн аавын минь найз Галсандорж ах манай асраар зочилж, аавын тухай сайхан дурсамжуудаасаа хуваалцлаа.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Боловсрол, Соёл, спорт, залуучуудХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2021
  2. 2020
  3. 2018
  4. 2015
  5. 2014
  6. 2013
  7. 2012
  8. 2009