Үйл явдал1 мин унших

Даян дэлхийн тогтвортой тээврийн форум-2026-д оролцож байна

Даян дэлхийн тогтвортой тээврийн форум-2026-д оролцож байна

“Даян дэлхийн тогтвортой тээврийн форум-2026” өнөөдөр БНХАУ-ын Бээжин хотноо эхэллээ.

Тус форумд Монгол Улсаас Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Төмөр замын газрын дарга Б.Артур, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун тэргүүтэй зам, тээврийн салбарын төлөөлөгчид оролцож байна.

Форумын хүрээнд өнөөдөр 17:00–18:30 цагт “Сайд нарын форум” зохион байгуулагдана. Энэ үеэр “Тогтвортой тээврийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд Даян дэлхийн хөгжлийн санаачилга болон Даян дэлхийн засаглалын санаачилгыг хэрэгжүүлэх нь” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Есдүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд үргэлжлэх тус форумаар дэлхийн тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тогтвортой тээврийн хөгжлийг дэмжих чиглэлээр санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцэнэ.

Даян дэлхийн тогтвортой тээврийн форум-2026-д оролцож байна

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Төмөр замХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2012
  2. 2011
  3. 2009