Үйл явдал1 мин унших

Орон нутгийн 400 иргэнийг төмөр замчны мэргэжлээр сургаж, ажлын байраар хангана

Орон нутгийн 400 иргэнийг төмөр замчны мэргэжлээр сургаж, ажлын байраар хангана

“Монголын төмөр зам” ТӨХК говийн бүсийн хөгжлийг дэмжих, орон нутгийн иргэдийг төмөр замын мэргэжлээр сурган бэлтгэж, тогтвортой ажлын байраар хангах зорилгоор “Говьдоо ажиллая” нээлттэй өдөрлөгийг Өмнөговь аймгийн Номгон, Баян-Овоо, Ханбогд сумдад зохион байгуулаад байна.

Өдөрлөгийн үеэр иргэдэд компанийн үйл ажиллагаа, төмөр замын мэргэжлүүдийн онцлог, төсөл, хөтөлбөр, ажлын байрны боломжийн талаар мэдээлэл өгч төмөр замын мэргэжлээр сурч, ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэн, сонгон шалгаруулалтад хамруулж байна.

“Говьдоо ажиллая” нээлттэй өдөрлөг есдүгээр сарын 25-нд Манлай суманд, есдүгээр сарын 28-нд Даланзадгад хотод үргэлжилнэ.

Орон нутгийн 400 иргэнийг төмөр замчны мэргэжлээр сургаж, ажлын байраар хангана

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Төмөр замХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2012
  2. 2011
  3. 2009