Үйл явдал1 мин унших
Дохиолол, холбооны ангид ажлын тусгай хувцас гардууллаа

Өнөөдөр “Солонгосын үндэсний төмөр зам” /Korea National Railway – KNR/ байгууллагын төлөөлөгчид “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Дохиолол, холбооны ангийн ажилтнуудад ажлын тусгай хувцас гардууллаа.
Арга хэмжээнд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Суурь бүтцийн газрын дарга Р.Батсүх, Korea National Railway байгууллагын Глобал төсөл, хөтөлбөрийн албаны Монгол дахь салбарын захирал Гвон Бён-хи (Kwon Byung-hee), тус салбарын дохиоллын РМС Чой Жиншиг болон холбогдох албаныхан оролцов.
“Солонгосын үндэсний төмөр зам” /KNR/ нь Тавантолгой–Зүүнбаян чиглэлийн төмөр замын дохиолол, холбооны системд олон улсын галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй ажиллагааны SIL4 түвшний шаардлага хангасан тоног төхөөрөмжийг суурилуулах ажлыг гүйцэтгэсэн юм.
Сэтгүүлч Б.Хонгорсайхан

