Онцлох мэдээ2 мин унших

Бээжингийн зам, харилцааны их сургуульд суралцаж буй 150 гаруй Монгол оюутантай уулзлаа

Бээжингийн зам, харилцааны их сургуульд суралцаж буй 150 гаруй Монгол оюутантай уулзлаа

Өнөөдөр (2026.09.23) БНХАУ-ын Бээжингийн Зам, харилцааны их сургуульд хэлний бэлтгэл, бакалавр, магистрын түвшинд суралцаж буй 150 гаруй монгол оюутан залуустай уулзаж, тэдний суралцах орчин, мэргэжлийн чиглэл, сургалтын хөтөлбөр, цаашдын зорилго болон Монгол Улсын тээврийн салбарын хүний нөөцийн эрэлт хэрэгцээний талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр Монгол Улсын тээврийн салбарын хөгжилд мэргэшсэн, шинэ мэдлэг, дэвшилтэт технологийг эзэмшсэн хүний нөөц чухал ач холбогдолтойг онцолж, гадаадын нэр хүндтэй их, дээд сургуулиудад эзэмшиж буй мэдлэг туршлагаа эх орныхоо хөгжилд зориулж, улс эх орондоо ирээдүйн хөгжлийг цогцлоохыг оюутан залууст уриаллаа. Мөн Монгол Улсын тээврийн салбарын хөгжил, шинэ технологийн нэвтрүүлэлт, төмөр зам, авто зам, агаарын тээвэр, логистикийн салбарын хөгжлийн чиг хандлага, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтын талаар оюутнуудад мэдээлэл дуулгаж, тэдний сонирхсон асуултад хариулт өглөө.

Бээжингийн зам, харилцааны их сургуульд суралцаж буй 150 гаруй Монгол оюутантай уулзлаа

Бээжинд суралцаж буй монгол оюутнуудын зүгээс Монгол Улсын тээврийн салбарын хүний нөөцийн бодлого, мэргэжлийн дадлага, туршлага хуримтлуулах чиглэл, төгсөөд эх орондоо ажиллах боломж зэрэг асуудлаар санал солилцлоо. Мөн, сайдын зүгээс 130 жилийн түүхтэй, туршлага мэдлэг арвин, Бээжингийн их сургуульд суралцаж, сайн мэдлэг мэргэжил эзэмшихийн зэрэгцээ  хөрш орны хэл, соёлын боловсрол,  хүмүүжил төлөвшилдөө анхаарч, аль ч улсад суралцсан, тухайн орныхоо соёл, ёс заншлыг хүндэтгэн, эх орныхоо нэр хүндийг эрхэмлэн, эвтэй найртай, хичээл зүтгэлтэй суралцахыг нийт оюутнуудад захиж, хичээл сурлагад нь өндөр амжилтыг хүслээ.

Бээжингийн зам, харилцааны их сургуульд суралцаж буй 150 гаруй Монгол оюутантай уулзлаа

Түүнчлэн Монгол Улсын тээврийн салбарын хөгжлийн дараагийн үеийг олон улсын стандартад нийцсэн мэдлэг, ур чадвартай мэргэжилтнүүдээр хангах нь ЗТЯ-ны урт хугацааны хөгжлийн бодлогын чухал хэсэг болохыг онцолж, амжилттай ахицтай суралцаж буй зарим оюутнуудыг шагнаж урамшууллаа.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Зам, ТээвэрХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2018
  2. 2015
  3. 2012
  4. 2009