#Коммент2 мин унших

Б.Дэлгэрсайхан: Агаарын тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Б.Дэлгэрсайхан: Агаарын тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Энэ удаагийн “Сайд нарын форум” нь “Тогтвортой тээврийн чиглэлээр илүү гүнзгий хамтын ажиллагааг хөгжүүлэхэд “Даян дэлхийн хөгжлийн санаачилга” болон “Даян дэлхийн засаглалын санаачилгыг хэрэгжүүлэх нь” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна.

Форумд оролцогч улс орнуудын тээврийн салбарын удирдлагууд тогтвортой тээврийн хөгжлийг эрчимжүүлэх, улс орнуудын тээврийн холболтыг сайжруулах, олон улсын лоистикийн сүлжээний үр ашиг, тогтвортой байдлыг хангах, тээврийн салбарын ногоон шилжилт болон инновацийг дэмжих асуудлаар санал солилцож байна.

Мөн Зам, тээврийн сайдын хувиар БНХАУ-ын Шанхай хотноо (2026.09.24) “COMAC” нисэх онгоцны корпорацийн Гүйцэтгэх захирал Шэнь Ботой уулзаж, агаарын тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, агаарын хөлгийн парк шинэчлэлт болон цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо.
 

Уулзалтын үеэр хоёр улсын худалдаа, эдийн засаг, аялал жуулчлалын харилцаа эрчимтэй хөгжиж байгаатай холбоотойгоор агаарын тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэ нислэгийн чиглэл нээх, үндэсний агаарын тээвэрлэгчийн парк шинэчлэлтийг хэрэгжүүлэх шаардлага өсөн нэмэгдэж байгааг онцоллоо.
 

Энэ хүрээнд орчин үеийн технологийн дэвшилтэт шийдэл бүхий, эдийн засгийн үр ашигтай агаарын хөлгийг ашиглах боломж, агаарын хөлгийн техникийн үзүүлэлт, аюулгүй ажиллагаа, ашиглалтын нөхцөл, засвар үйлчилгээ, хүний нөөцийн бэлтгэл зэрэг асуудлаар “COMAC”-ийн удирдлагуудтай санал солилцож, хамтран ажиллах боломжуудыг хэлэлцлээ.
 
Салбарын сайдын зүгээс энэхүү C919 агаарын хөлгийн нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ, түүнийг харилцан хүлээн зөвшөөрөх зохицуулалт, нислэгийн аюулгүй байдал, Монгол орны хүйтэн уур амьсгал, өндөрлөг нутгийн нисэх буудал зэрэг өвөрмөц нөхцөлд нийцэх, холын зайн туулах чадвар, түлш шатахууны зарцуулалт, онгоцны эд анги, засвар үйлчилгээ болон ашиглалтын явцад үзүүлэх дэмжлэг зэрэг хүчин зүйлсийг харгалзан Монгол Улсад ашиглах, нутагшуулах сонирхлоо илэрхийлсэн юм.
 

”COMAC” корпорацийн Гүйцэтгэх захирал Шэнь Бо Монголын талын дэвшүүлсэн санал, хүсэлтийг анхааран үзэж, агаарын хөлгийн ашиглалт, техникийн дэмжлэг, засвар үйлчилгээ, боловсон хүчний сургалт, мэргэшүүлэлт зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийллээ.
 

Уулзалтын төгсгөлд талууд Монгол, Хятадын агаарын тээврийн харилцааг өргөжүүлэх, агаарын хөлгийн парк шинэчлэлт, техникийн дэмжлэг, засвар үйлчилгээ, хүний нөөцийн бэлтгэл болон цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр харилцан мэдээлэл солилцож, хамтран ажиллахаар санал нэгдэв.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Зам, ТээвэрХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2018
  2. 2015
  3. 2012
  4. 2009