Байр суурь3 мин унших
С.Бямбацогт: Хуулийн хэлэлцэх асуудлын жагсаалтыг их хурлаар оруулж ирээд их хурал баталдаг
Сэтгүүлч Ц.Соёлмаа
Одоохон...
Байр суурь3 мин унших
Сэтгүүлч Ц.Соёлмаа
УИХ-ын чуулганы /2026.10.02/-ны өдрийн хуралдаан үргэлжилж байна. УИХ-ын дарга С.Бямбацогт дараах тайлбарыг илэрхийллээ.
Монгол төрийн бодлого тодорхой байх ёстой, тогтвортой байх ёстой, залгамж чанартай байх ёстой. Тэр үүднээсээ, УИХ-ын тухай хууль, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, Монгол улсын үндсэн хууль гээд олон хуулиудад энийг тодорхой заагаад өгчихсөн. Үүний дагуу бид урт хугацааны хөгжлийн бодлого буюу Монгол улсын нийгэм эдийн засгийг хөгжүүлэх алсын хараа 2050 бодлогын баримт бичгийг 2050 он хүртэл баталчихсан. Дунд хугацааны зорилтот хөтөлбөрүүд буюу 8 чиглэлээр зорилтот хөтөлбөр болох ёстой энэ 10 жилийн хугацаатай.
Энэ төрийн бодлогын урт, дунд, богино хугацааны бодлогын бичиг баримтуудыг хэрэгжүүлэх, богино хугацаан дотроо жилийн төлөвлөгөө түүнийг хэрэгжүүлэхийн тулд төсвөө бид баталдаг. Урт, дунд, богино хугацааны бодлогын бичиг баримтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн орчныг л Монгол УИХ бүрдүүлэх үндсэн үүрэгтэй. Нэг талаасаа бүрэн эрх. Манайхан бүрэн эрхийг эрх гэж ойлгоод байдаг үгүй үүрэгтэй. Энэ хүрээнд ЗГ-аас болон хууль санаачлагч бусад субъектээс, Ерөнхийлөгчөөс, Их хурлын гишүүдээс өргөн мэдүүлж байгаа хуулиудыг Их хурал дээр хэлэлцэж баталдаг. Ингэхдээ хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлийг бид баталчихсан. Үндсэн чиглэлд тусгагдсан ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эдгээр асуудлыг эрэмбэлж урагш нь тавьдаг. Мөн УИХ-ын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн тухай хуулиудаар зайлшгүй намрын чуулганаар, хаврын чуулганаар ийм хуулиудыг заавал батлах ёстой гэсэн хууль байдаг. Энд төсвийн тухай хууль, төсвийн хүрээний мэдэгдэл, төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах бодлогын бичиг баримт гээд хуультай бодлогууд, хуулиудаа бид нар батална. Үүнээс гадна хууль тогтоомжийн тухай хууль, ЗГ-ын мөрийн хөтөлбөрт туссан асуудлыг оруулж байж батална. Ингэхдээ бид нар өмнөх чуулганы төгсгөлд ТББХ бусад байнгын хороодоос бүх саналуудыг аваад ТББХ-н дээр энэ асуудлыг дараагийн чуулганаар хэлэлцье гэдэг.
Дараалал, хэлэлцэх асуудлын жагсаалтыг их хурлаар оруулж ирээд их хурал баталдаг. Их хурал баталсан жагсаалтыг дараагийн чуулганы эхэнд даргын зөвлөлийн хурал дээр энэ асуудлуудыг ийм дарааллаар хэлэлцье гэдгээ баталдаг. Даргын зөвлөлийн хурлаар батлахдаа бид бодлого болон хуулиуд заасан шаардлагуудад нийцүүлж эрэмбэлдэг. Ингээд дараа нь сарын төлөвлөгөө даргын зөвлөлөөр батална. 7 хоногийн төлөвлөгөө батлахдаа бид байнгын хороодын саналыг авч эрэмбэлдэг.
ЗГ нэн яаралтай горимоор хуулийн төслийг өргөн мэдүүлдэг. Энэ бол хууль хоорондын хэлэлцүүлгийн хугацаа хамаардаггүй богино хугацаанд батлах ёстой байдаг. Үндэсний эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой асуудлуудаар ЗГ тодотгоод ийм учраас нэн яаралтай горимоор хэлэлцэж өгнө үү гэж, энэ нь ЗГ-ын онцгой бүрэн эрхэд хадгалагддаг. Үүнийг л бид нэн яаралтай хэлэлцдэг. Бусад нь УИХ-ын болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу хэлэлцэж баталда гэдгийг иргэддээ, иргэний нийгмийн байгууллагууддаа мэдээлэл болгож хэлье.