Байр суурь2 мин унших
О.Саранчулуун: Дүгнэлтээс хойш хэдий хугацааны дараа шалгалт хийх вэ?
УИХ-ын чуулганы 2026.10.,02-ны өдрийн хуралдаанаар Төрийн худалдан авах ажиллагааны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Саранчулуун дараах байр суурийг илэрхийллээ.
Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байгаа. Яагаад тодруулж байгаа вэ гэхлээр энийг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон тэдний асран хамгаалагч нар бизнес хийж бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хүмүүс сонсоосой гэж бодож байгаа. Жишээлэх юм бол 8.4.5 дээр хөгжлийн бэрхшээлтэй хүн ажилладаг бол давуу эрх олгоногэчихсэн байгаа. Тэгэхээр хууль санаачлагч нар хөгжлийн бэрхшээлтэй хүн ажилладаг төр ААНБ-ын судалгаа эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хүн өмчилдөг ААНБ-ын судалгааг харсан уу? 30% ба түүнээс дээш хувийг хөгжлийн бэрхшээлтэй хүн гэчихсэн байгаа. Монголд энэ хэчнээн хэмжээний тоо гарах бол гэдгийг баримжаа тоо харъя гэж бодож байна. Та хэдэд тоо байгаа юу?. Мөн хуулийн төслийн 16.1.6 дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэний үйлдвэрлэсэн чанар стандарт шаардлага хангасан бараа худалдан авах гэж байгаа юм. Ингэж тусгасан нь сайн хэрэг. Гэхдээ иргэний үйлдвэрлэсэн гэдгийг нь яаж ялгах вэ, 30%-аас дээш ААН гэдгээр явах уу эсвэл өөр байх юм уу гэдэг тоо. 25 ба түүнээс дээш ажилтантай гэхлээр тоон дээр эргэлзээ үүсээд байна л даа. Тэгэхээр нөгөө бэрхшээлтэй хүмүүс чинь их олон том компанийн эзэд байдаггүй дандаа дээд тал нь 10 хүнтэй ч юм уу ААН их байдаг. Хяналтын тал дээр нь 32.5 дээр байгаа улсын байцаагч оролцогчтой холбоотой дараах нөхцөлийн талаар дүгнэлт гаргана аа гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл худалдан авах ажиллагааны улсын байцаагч гэсэн үг. Байцаагчийн дүгнэлт гаргаад орхино, энэ чинь болж байна болохгүй гээд дүгнэнэ гэдэг чинь өөрөө хяналт мөн. Гэхдээ энэ бол идэвхгүй хяналт. Тэгэхээр энэ дээр хугацаа байгаа юу? Жишээлбэл манай ААН нийт хүмүүсийнхээ 30-аас илүү хувийг хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулдаг гэж тендерт орж ялчхаад 6 сарын дараа ч юм уу 3 сарын дараа больчихдог эсвэл идэвхгүйгээр ийм хуурмаг байдлаар гэрээ хийчихсэн байвал яах вэ гэж асуугаад байгаа юм. Яагаад гэвэл маш олон ААНБ ийм нөхцөлтэй байгаа, зөвхөн орон тоог бөглөх гэж энэ хүмүүсийг ажиллуулдаг. Гэхдээ мэргэжлийн ажлыг нь хийлгэдэггүй, ур чадвар дээр нь байлгадаггүй.
Сэтгүүлч Б.Хонгорсайхан

