#Тойрог1 мин унших

Дорнод аймагт ажиллаж байна

Дорнод аймагт ажиллаж байна

УИХын гишүүн М.Бадамсүрэн Дорнод аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлуудын явцтай танилцаж, тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг сонсон холбогдох яам, агентлагт уламжлахаар ажиллаж байна.

Энэ хүрээнд өнөөдөр Дорнод аймгийн Цагдаагийн газарт ажиллаж, ирэх 2027 онд 8.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй Цагдаагийн газрын шинэ барилга барихаар төлөвлөж буй талаар мэдээлэл солилцлоо. Мөн шинэ спорт хорооны дэргэд шүүхийн барилга барихаар төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр хууль, хяналтын байгууллагуудыг хүүхэд, сургуулийн бүсээс зайдуу байрлуулах боломж бүрдэх юм.

Түүнчлэн Дорнод аймгийн музейн барилгын ажлын санхүүжилтийн асуудлыг уламжиллаа. Тус барилгын ажил 2019 оноос эхэлсэн бөгөөд 2027 онд дуусгахаар төлөвлөж байгаа ч дотоод тохижилт, үзмэрийн дэглэлт болон бусад шаардлагатай ажилд нэмэлт 5 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгааг гишүүнд Музейн хамт олны зүгээс танилцуулжээ.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

ДорнодХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2016
  2. 2015
  3. 2014