Үйл явдал1 мин унших

УИХ-д Оюу толгойн ашиг болох 3 их наядаас иргэн бүрд 857.000 төгрөгийг иргэдийн хувь дансанд нь шилжүүлж өгөх асуудлаар Ажлын хэсэг байгуулагдлаа

УИХ-д Оюу толгойн ашиг болох 3 их наядаас иргэн бүрд 857.000 төгрөгийг иргэдийн хувь дансанд нь шилжүүлж өгөх асуудлаар Ажлын хэсэг байгуулагдлаа

Яг одоо Өргөдлийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо хамтран хуралдаж байна.

Нийтийн өргөдлийн цахим системд иргэн Хоролдоржийн Оюунбилэгээс ирүүлсэн “ Оюу толгойн ашиг болох 3 их наядаас иргэн бүрд 857.000 төгрөгийг иргэдийн хувь дансанд нь шилжүүлж өгөх асуудлаар хуулийн төсөл санаачлан УИХ-аар хэлэлцүүлэх” тухай нийтийн өргөдлийг судалж, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахаар боллоо.

Уг ажлын хэсгээс ногдол ашгийг хэрхэн хуваарилах талаар санал дүгнэлт гаргаж, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх юм. Олон жил хүлээсэн уул уурхайгаас орж буй ашгаа иргэд хүртэх цаг нь болсон. Их хурал иргэдийн саналыг хүндэтгэж, оновчтой зөв шийдвэр гаргах ёстой. Олон нийтийн анхаарлын төвд ногдол ашгийг иргэдэд бэлнээр дансандаа авах санал олонхи зонхилж буйг анхаарч, тэр дундаа санал өгсөн 100.094 иргэдийн ихэнх хэсэг нь 25-35 насны залуучууд, ахмадууд байгаа гэдгийг зарим гишүүд онцолж байв.

УИХ-ын гишүүн П.Батчимэг ажлын хэсэгт орж ажиллахаар боллоо.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009