Онцлох мэдээ1 мин унших
Монгол Улс 2027 оны дөрөвдүгээр улиралд Олон улсын нисэхийн аюулгүй ажиллагааны техникийн урьдчилсан үнэлгээнд хамрагдана

Монгол Улс болон Америкийн Нэгдсэн Улсын хооронд шууд нислэг эхлүүлэх зорилтын хүрээнд чухал алхам хийгдлээ.
Монгол Улсын Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан АНУ-ын албан айлчлалын хүрээнд ажиллаж буй манай улсын иргэний нисэхийн салбарын төлөөлөгчид АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа (FAA)-ны Нислэгийн стандартын албаны Гүйцэтгэх захирал Хью Томастай албан уулзалт хийлээ.
Уулзалтын гол үр дүн:
Техникийн үнэлгээ: Монгол Улсыг 2027 оны дөрөвдүгээр улиралд Олон улсын нисэхийн аюулгүй ажиллагааны техникийн урьдчилсан үнэлгээнд (IASA) хамруулах хүсэлтийг FAA-ны ажлын төлөвлөгөөнд тусгуулахаар албан ёсоор уламжиллаа.
Шууд нислэгийн суурь: Энэхүү үнэлгээнд амжилттай хамрагдсанаар манай улсын агаарын тээвэрлэгчид АНУ руу шууд нислэг үйлдэх техникийн болон аюулгүй ажиллагааны үндсэн шаардлагыг хангах юм.
Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэдийн зорчих урсгалыг хөнгөвчлөх, аялал жуулчлал, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх энэхүү чухал ажлыг бодлого, эрх зүйн хүрээнд тууштай дэмжин ажиллах болно.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

