#Тойрог1 мин унших

Баянгол дүүргийн төгсөх ангийн сурагчдын дундах сагсан бөмбөгийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

Баянгол дүүргийн төгсөх ангийн сурагчдын дундах сагсан бөмбөгийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

Өчигдөр УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн Баянгол дүүргийн төгсөх ангийн сурагчдын дунд зохион байгуулсан сагсан бөмбөгийн тэмцээн шилдгүүдээ тодрууллаа.

Хоёр дахь удаагаа зохион байгуулж буй уг тэмцээнд 23 эрэгтэй, 11 эмэгтэй баг оролцож, M Bank Arena-д дээд лигийн тамирчдын өрсөлддөг мэргэжлийн талбайд ур чадвар, хурд хүч, багаар ажиллах чадвараа сорьсон юм.

Тэмцээний үеэр Улаанбаатар Амазонс клубийн фэн эвент болж, дуучин Vandebo, Ginjin нар ая дуугаа өргөн, үзэгчдийн дундах өрсөлдөөнт тэмцээнүүд зохион байгуулагдаж хүүхэд залуус маань урлаг, спортоор дамжуулан баяр хөөр, эрч хүч, нөхөрлөлийг нэг дор мэдэрсэн дурсамж дүүрэн өдрийг өнгөрүүллээ.

Эрэгтэй төрөлд:

Оюуны ундраа сургуулийн баг - Аваргын цом

73-р сургуулийн баг – 2-р байр, Мөнгөн медаль

93-р сургуулийн баг – 3-р байр хүрэл медаль

Эмэгтэй төрөлд:

40-р сургуулийн баг - Аваргын цом

Оюуны ундраа сургуулийн баг – 2-р байр, Мөнгөн медаль

93-р сургуулийн баг- 3-р байр, Хүрэл медалийн эзэд боллоо.

Баянгол дүүргийн төгсөх ангийн сурагчдын дундах сагсан бөмбөгийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөөБаянгол дүүргийн төгсөх ангийн сурагчдын дундах сагсан бөмбөгийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөөБаянгол дүүргийн төгсөх ангийн сурагчдын дундах сагсан бөмбөгийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөөБаянгол дүүргийн төгсөх ангийн сурагчдын дундах сагсан бөмбөгийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Спортыг хөгжүүлэхХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2022
  3. 2021

Дата архиваас

  1. 2018
  2. 2014
  3. 2012
  4. 2009