Онцлох мэдээ2 мин унших

Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцлээ

Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцлээ

УИХ-ын чуулганы 2026.11.27-ны өдрийн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцлээ.

Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа чуулганы нэгдсэн хуралдаанд уншиж танилцууллаа.

Хуулийн төслийн 1 дүгээр зүйлд багш, багшийн туслах, боловсролын удирдах болон мэргэжлийн ажилтан, боловсролыг нийтлэг үйлчилгээний ажилтан гэсэн нэр томъёоны тодорхойлолтыг хуульчлах, хувийн хэвшлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага нь багш удирдах болон мэргэжлийн ажилтны үндсэн цалинг харгалзах түвшний төрийн болон орон нутгийн өмчийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах болон мэргэжлийн ажилтны үндсэн цалин, нэмэгдэл, хөлстэй тэнцүү байхаар тогтоох зэргийг тусгасан.

Мөн төрийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллага, насан туршийн суралцахуйн төвийн боловсролын нийтлэг үйлчилгээний ажилтны үндсэн цалин, багшийн үндсэн цалингийн зөрүү 20 хувиас илүүгүй байх, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн нэг бүлэгт хичээллэх суралцагчийн тоо хэтэрсэн тохиолдолд хүүхдийн тоотой уялдуулсан цалингийн нэмэгдэл олгох, аймаг, нийслэл, дүүргийн боловсролын газар, хэлтсийн дарга болон төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, ЕБС, насан туршийн суралцахуйн төвийн захирлыг 5 жилийн хугацаатай томилох, ажлын гүйцэтгэлээс хамаарч 3 жилийн хугацаагаар улируулан томилох зэргийг тусгасан байна. Түүнчлэн төрөөс боловсролын салбарт ДНБ-ий 7-оос доошгүй хувь, улсийн төсвийн нийт зардлын 20-иос доошгүй хувийг зарцуулдаг болохоор хуулийн төсөл санаачилжээ.

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Боловсролын салбарт ажиллагсадХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2020
  2. 2015
  3. 2014
  4. 2012