Байр суурь2 мин унших

Хувийн сургуулиуд төрийнхөөс сайн багш нарыг түүгээд авчихдаг. Төрийн сургууль, хувийн сургууль хоёрын цалинг ижил болгочих л доо!

Хувийн сургуулиуд төрийнхөөс сайн багш нарыг түүгээд авчихдаг. Төрийн сургууль, хувийн сургууль хоёрын цалинг ижил болгочих л доо!

УИХ-ын чуулганы 2026.11.27-ны өдрийн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа: 

Монголын боловсрол кастын систем рүү орчихсон байгаа шүү гэдгийг нийт иргэддээ сануулж хэлэх нь зүйтэй. Хувийн хэт өндөр төлбөртэй сургууль төрийн өмчийн сургууль 2-ын хооронд асар их зай, завсар гарсан. Их хурлын гишүүд, дарга, сайд нар хүүхдээ хэзээ ч төрийн сургуульд оруулдаггүй. Дандаа хувийн сургууль руу чирдэг. Төрийн сургуулийг тэгээд яах юм. Жирийн иргэдийн хүүхдүүд нь ямар ч чанаргүй, ямар ч хүртээмжгүй, ямар ч орчин нөхцөлгүй ийм газар сураад дарга сайд нарын хүүхдүүд дабл стандарт эдлээд яв гэсэн үг юм уу.

Бид төрийн сургуулиа сайжруулахын тулд энэ хуулийг оруулж ирсэн. Хувийн сургуультай, хувийн ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс боловсролын хуульд санал оруулах эрхгүй байдаг хуулийн заалт ч байгаа. Бид төрийн сургуулийнхаа асуудлыг нухацтай ярьж, хуулийг болохгүй бүтэхгүй гэж мөнгө төгрөг их орно гэж цааргалахаасаа илүү Монголын ирээдүйн төлөө гэж хэлмээр байна.

Монголын боловсролд бүгдээрээ "за" гэж хэлмээр байна. Ер нь төрийн өмчийн сургуулиас хувийн сургуульд хамаг сайн багш түүгээд авчихдаг. Цалингаас болж байгаа шүү дээ. Төрийн сургууль, хувийн сургууль хоёрын цалинг ижил болгочих. Хүний эрхийн түгээмэл тунхаглал дээр байгаа. Ижил цалин хөдөлмөрт ижил цалин хөлс олгоно гэдэг. Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг л барьж. Би заалтыг оруулсан. Нэг л их цэцэрхсэн номчирхсон хүмүүс. Яг амьдрал дээр очоод багш нартай уулз гэхээр уулздаггүй л биз дээ.

Бүгдээрээ СХД-ийн хамгийн захын сургууль БЗД-ийн хамгийн захын сургууль цэцэрлэгээр явъя. Халуун цэг дээр ажиллаж байгаа багш нарынхаа үгийг сонс. Нийтийн төлөө ярьсан би цаазын тавцан дээр очдог. Хувийнхаа эрх ашиг, эрх ашиг сонирхлыг энэ дотор яриад, ханцуйн дотроо наймаалцаад явж байгаа та нар нэр хүндтэй байх жишээний. Би 10 жил тасралтгүй багшийн цалин хөлс нийгмийн баталгааг ярьж яваа. Өөр би ямар ч салбар ярьдаггүй. Хүн ер нь мэддэг чаддаг юмаа л ярьдаг байх ёстой.

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Боловсролын салбарт ажиллагсадХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2020
  2. 2014
  3. 2013
  4. 2012
  5. 2010